- Шим тэжээл, хоолзүйн зөвлөгөө
- Шим тэжээл, хоолзүйн үнэлгээ
- Шим тэжээл, хоолзүйтэй холбоотой судалгаа
- Шим тэжээлийн боловсролын сургалт
Манай үйл ажиллагаа нь дараах үндсэн чиглэлүүдтэй. Үүнд:
Спортын салбар
Манай холбоо нь Токио 2020 Олимпийн тамирчдын хоолзүйн багийг анх удаа бүрдүүлэн амжилттай ажилласан туршлагатай. Тамирчид, дасгалжуулагч нарт зориулсан хоол, шим тэжээлийн гарын авлага анх удаа боловсруулан гаргаж спортын олон төрлөөр /чөлөөт, жудо бөх, бокс, бусад тулааны спортын төрөл, сагсан бөмбөг зэрэг багийн спортын төрөл/ хоолзүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Боловсролын салбар
Манай баг БСШУЯамны захиалгаар цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн Эрүүл мэндийн боловсролд шим тэжээлийн боловсрол олгох агуулга, стандарт, сургалтын хөтөлбөр боловсруулах, гарын авлага, сурах бичиг боловсруулах ажлыг хариуцан гүйцэтгэж байсан туршлагатай. Энэ хүрээнд 2017-2020 онд Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага, НҮБ-ийн хүүхдийн Сан, Дэлхийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага зэрэг олон улсын байгууллагуудын төслүүдийн гүйцэтгэгчээр ажиллаж сүүлийн үеийн хоолзүй, шим тэжээлийн ололт, амжилтыг байнга нэвтрүүлж байдаг.
Эмнэлгийн салбар
Төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд манай холбооны олон гишүүд эмчилгээний хоолзүйн чиглэлээр ажиллаж байна. Бид анх удаа эмчилгээний хоолзүйн гарын авлагыг 2017 онд боловсруулан гаргасан юм. Өвчтний шим тэжээлийн үнэлгээ, хоол төлөвлөлт, шим тэжээлийн хяналт, эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ болон дагалдах стандартуудыг боловсруулах, хэрэгжүүлэхэд бид анхаарч ажилладаг.
Салбарын туршлага
Эрүүл мэндийн салбар
Бид эмчилгээний хоолзүйн гарын авлагыг 2017 онд боловсруулж, өвчтөний шим тэжээлийн үнэлгээ, хяналтын стандартыг нэвтрүүлсэн.
Дижитал технологи — Tibi апликейшн
Монголын анхны эрүүл мэнд, шим тэжээлтэй холбоотой цахим апп Tibi-гийн үүсгэн байгуулагчид манай холбооны гишүүд байдаг. Технологийн шийдлээр дамжуулан бид салбарын ололт амжилтыг иргэдийн өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлж байна.
Бидэнтэй холбоо барих
Имэйл хаяг
dietitian.mongolia@gmail.com
Хаяг
Монгол Улс, Улаанбаатар хот